Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8-р сар
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл — утасны дугаар, эсвэл Google/Facebook-ээс ирсэн нэр, и-мэйл, профайл зураг.
- Зарын мэдээлэл — таны оруулсан зураг, тайлбар, амьтны шинж тэмдэг, огноо.
- Байршил — та зөвшөөрөл өгсөн тохиолдолд зөвхөн зар үүсгэх болон ойролцоох зарыг эрэмбэлэхэд ашиглана.
- Техникийн мэдээлэл — IP хаяг, хөтчийн төрөл. Аюулгүй байдал, хүсэлтийн хязгаарлалтад ашиглана.
2. Байршлын мэдээлэл
Зар нийтлэхэд сонгосон байршил нь нийтэд ил харагдана. Тиймээс гэрийнхээ яг байршлыг оруулахаас зайлсхийж, ойролцоох гудамж, барилгын орчмыг сонгохыг зөвлөж байна. Бид зургаас EXIF өгөгдлийг (үүнд агуулагдах GPS байршлыг оруулаад) автоматаар устгадаг.
3. Утасны дугаар
Таны утасны дугаар нь зөвхөн таны сонгосон зар дээр харагдана. Зар нэмэх бүрд «утсаа харуулах» эсэхийг өөрөө шийднэ. Харуулахаар сонгосон бол хэн ч үнэгүй харна — бид дугаар харуулахын төлөө хэзээ ч төлбөр авахгүй.
Хүсвэл дугаараа огт харуулалгүй, зөвхөн сэтгэгдлээр холбогдож болно. Аль ч үед зараа засаж, дугаараа нуух боломжтой.
4. Төлбөрийн мэдээлэл
Сайтыг ашиглахад төлбөр байхгүй. Зөвхөн сайн дурын хандивыг wire.mn-ээр дамжуулан хүлээн авна. Бид таны банкны карт, дансны мэдээллийг хадгалдаггүй — зөвхөн гүйлгээний дугаар, дүн, төлөв, мөн таны хүсвэл оруулсан нэр, захиасыг хадгална.
5. Мэдээллийг хэн харах вэ
Зар, зураг, сэтгэгдэл нь нийтэд нээлттэй. Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зардаггүй. Хууль сахиулах байгууллагын албан ёсны шаардлагаар л мэдээлэл өгнө.
6. Хадгалах хугацаа
Зар 60 хоногийн дараа автоматаар архивлагдана. Та өөрийн зар, бүртгэлээ хүссэн үедээ устгах эрхтэй.
7. Холбоо барих
Асуулт, гомдол байвал tuslamj@muur.site хаягаар холбогдоно уу.