
Энэ сайтыг үргэлжлүүлэхэд тусална уу
ХӨГЖҮҮЛЭГЧЭЭС:
Сайн байна уу?
Энэхүү сайтыг би ажил, хичээлийнхээ чөлөөт цагаар ганцаараа хийсэн юм. Улаанбаатарт өдөр бүр олон олон муур, нохой төөрдөг ч эздийнх нь зар Facebook-ийн төрөл бүрийн бүлгүүдээр тархаад үлдчихдэг. Тиймээс тэднийг нэг дор, байршил болон зурагтай нь цуглуулж чадвал илүү олон амьтан гэртээ хариасай гэж бодсон юм.
Сайт бүрэн үнэгүй. Энэхүү сайтыг ашиглахад таниас ямар ч төлбөр гарахгүй. Төөрсөн амьтнаа хайж яваа хүмүүсээс төлбөр авах нь буруу гэж би боддог. Зар оруулах, зураг болон сэтгэгдэл бичих зэрэг бүх үйлчилгээ одоо ч, цаашид ч үнэгүй байх болно.
Гэхдээ сервер, домэйн нэр, баталгаажуулах SMS илгээх гэх мэт сар бүрийн бодит зардлууд гардаг. Одоогоор би эдгээрийг өөрөө төлж байгаа юм. Хэрэв энэ сайт танд болон таны амьтанд тус болсон бол, эсвэл ерөөсөө энэ санаа танд таалагдсан бол багахан хэмжээний хандив өгч дэмжээрэй.
Хандив өгөх албагүй. Хандив өгөөгүй ч гэсэн сайт хэвийн ажиллах бөгөөд танд ямар нэг ялгаа гарахгүй. Энэ сайтаар дамжуулаад ядаж нэг амьтан эзэнтэйгээ уулзвал миний зорилго бүтэж байгаа нь тэр юм.
Баярлалаа! 🐾
• Сервер (сар бүр) — сайт, өгөгдлийн сан, зургийн хадгалалт
• Домэйн (жил бүр) — muur.site
• SMS — нэвтрэх код илгээх

ХАНДИВЛАГЧИЙН ТЭМДЭГ
Амьтан хайрлагч
Хандив өгсөн хүн бүр профайл дээрээ энэ тэмдгийг авна. Доод хавтан дээр нь таны нэр бичигдэнэ.
Энэ тэмдэг сайтад ямар нэг нэмэлт эрх өгөхгүй. Зар оруулах, холбоо барих, хайх — бүгд хэн бүхэнд үнэгүй хэвээр.
Дүн сонгох
Тэмдэг профайл дээр гарахын тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Нэвтрэхгүйгээр ч хандив өгөх боломжтой — зүгээр л таны хандив аль ч бүртгэлд холбогдохгүй.
Банкны апп, QPay, хэтэвчээр төлнө. Төлбөрийг wire.mn боловсруулна — бид таны картын мэдээллийг хадгалдаггүй.
Эсвэл шууд дансаар
Шимтгэлгүй — бүх мөнгө шууд ирнэ.
- Банк
- Хаан банк
- Хүлээн авагч
- Хангарьд Эрдэнэчулуун
Гүйлгээний утга дээр хүсвэл нэрээ бичээрэй — дэмжигчдийн жагсаалтад нэмэхэд хэрэг болно.